Японд авто ослоор Монгол хүн амиа алджээ

2022-06-21 15:52:00

Япон улсад Монгол улсын иргэн авто ослын улмаас нас барсан гэх мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад: "Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь ЭСЯ-нд албан ёсоор ирүүлсэн. 

Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна" гэлээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.