Б. Хуягбаатар: Гэр хорооллын замд осол их гарч байгаа тул хурд сааруулагч болон камержуулах ажлуудыг хийж байна
2022-06-20 17:57:00
"Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нөлөөллийн ажлыг СХД-ийн 20 дугаар хороо буюу Эмээлтийн цаана Хүй долоо худагт өнөөдөр зохион байгууллаа. Тодруулбал, ослоор нас барсан талийгаачдыг улаан өнгийн бөмбөлөгөөр дүрсэлж сэрэмжлүүлжээ. Тус аянд төрийн байгууллагууд нэгдэн оролцлоо.
СХД-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Хуягбаатар:
"Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" гэсэн уриатайгаар өнөөдрөөс эхэлж ирэх есдүгээр сарын 15 хүртэл зохион байгуулахаар боллоо. Энэ арга хэмжээний зорилго зам тээврийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, зам дээр нэг ч хүний амь насыг хохироохгүй байх. Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам ихтэй дүүрэг тийм ч утгаараа зам тээврийн осол гэмтэл цөөнгүй гардаг. Энэ ч утгаараа бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус аянд нэгдэн оролцож байгаа. Гэр хороололын зам эвдрэл, гэмтэл гарснаас үүдэн осол, гэмтлүүд ихээр гардаг. Тийм учраас гэр хорооллын замд хурд сааруулагч хийх, камержуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Иймээс иргэд жолооч нарт хандаж хэлэхэд, замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх. Шөнийн цагаар болгоомжтой явахыг анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.