Нийтийн тээврийн автобусны хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ

2022-06-20 09:56:00

Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, “Их тойруу”-гийн гудамж, “Баянцээл” худалдааны төвийн урд талын авто замын зорчих хэсэгт автобус шатсан байна. Энэ талаарх дуудлагыг өчигдрийн 12:01 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход Аэросити загварын Ч:10, Ганц худаг-ТЭЦ-3 чиглэлийн нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Эх сурвалж: ОБЕГ


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.