НСУГ-ын хэлтсийн дарга Э. Цэнд-Аюуш “3 этгээдтэй хуйвалдан“ МҮОНРТ-ийн контентыг ашиглан 600 САЯЫГ завшжээ

2022-06-17 10:32:00

Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын бүлэг хүмүүсийг МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж, хойшлуулшгүйгээр 48 цагаар баривчилжээ.

Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн  500 орчим сая төгрөгний төсвөөр хийсэн түүхэн баримтад киног контентыг Нийслэлийн Соёл урлагын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э. Цэнд-Аюуш нь нэр бүхий 3 этгээдтэй хуйвалдан  2020 оны 10 дугаар сард Нийслэлийн соёл урлагын газраас зарласан "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргалал" тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарсан байна.  

Улмаар Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нар тухайн тендерт МҮОНРТ-ийн бэлтгэсэн контейнтийг 600 орчим сая төгрөгөөр өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ, ЗАЛИЛАН МЭХЛЭЖ, МӨНГӨ УГААСАН байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байсан аж.

Э.Цэнд-Аюуш нь 2019-2020 онд Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.