Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай нохойн махны хэрэглээг зогсоохыг уриалав

2022-06-15 09:01:00

БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кеон Хи саяхан Сөүлийн Шинмун сонинд ярилцлага өгсөн байна. Тэрбээр амьтдын эрхийн асуудалд Солонгосын засгийн газар анхаарал хандуулж, мэдэгдэхүйц ахиц дэвшил гараасай хэмээн хүсэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэр иргэдээсээ нохойн махыг хүнсэнд хэрэглэхээ зогсоохыг уриалсан байна. 

Ким Кеон Хи "Нохойн махнаас татгалзах нь хүний сайн анд нөхөр болсон нохойд төдийгүй ерөөс амьтай бүхэнд хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм" гээд нохойн махны хэрэглээг төрөөс бодлогоор хязгаарлах, амьтны эрхийг хамгаалах хуулийг чангатгаж амьтадтай зүй бус харьцсан, хүчирхийлсэн этгээдэд оноох шийтгэлийг чангаруулахыг уриалжээ. 

Одоогийн байдлаар Өмнөд Солонгос, Хятад зэрэг цөөн хэдэн улс нохойг махыг хүнсэндээ хэрэглэж байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост нохойг махыг хэрэглэх нь эрс багассан ч 15 сая гэрийн тэжээвэр амьтантай тус улс энэ хэрэглээгээ бүр мөсөн халж, амьтныг эрхийг хамгаалах тал дээр ахиц дэвшил гаргахыг зорьж байгаа аж. 

Дашрамд дурдахад, БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл дөрвөн нохой, гурван мууртай бөгөөд тэдний тавыг нь гудамжнаас олж тэжээжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.