Геодези, Усны барилга байгууламжийн газар энэ онд дөрвөн байршилд борооны ус зайлуулах шугам усралтын ажлыг хийж гүйцэтгэнэ

2022-06-13 17:46:00

Геодези, Усны барилга байгууламжийн газар борооны ус зайлуулах шугам усралтын ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.  Тус ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо 330м урт шугам угсралт, 10 шүүрт худаг,13 үзлэгийн худгийг хийжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байр орчимд 300м урт шугам угсралт, 16ш шүүрт худаг, 5ш үзлэгийн худгийг тус тус хийж гүйцэтгэлээ.

Урин дулааны улиралд түр зуурын усархаг болон олон хоног үргэлжилсэн бороо ороход авто зам, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл үүсдэг.  Уг хүндрэлийг давтахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ авто зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн шугам угсралтын ажлыг хийж байна.

ГУББГ нь 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар, нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд, шугам угсралтын ажлыг дөрвөн байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөн, төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж гүйцэтгэж байна.

бө

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.