Говь-Алтай аймгийн ИТХ хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгаагүй Наран Сэвстэйн боомтыг сэргээх, нээх асуудлыг хэлэлцэж баталжээ
2022-06-13 17:24:00
Говь Алтай Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 19 асуудал хэлэлцүүлэхээр хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан байна. Түүний дотор аймгийн засаг даргыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс нэмж оруулах санал оруулсан ч АН-ын бүлгээс шаардлагагүй хэмээн үзэж хасжээ.
Мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгаагүй асуудлыг олонхоороо хүч түрж оруулж иржээ. Тодруулбал, Наран сэвстэйн боомтыг сэргээн нээх асуудлыг төлөвлөгөөнд байхгүй байхад нь оруулж ирж, хэлэлцэхээр болжээ. МАН-ынхан уг асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хуралдааныг орхиж гарсан ч АН-ыхан хэлэлцэж баталсан байна.
Ингээд Наран сэвстэйн боомтыг нээх асуудлыг УИХ, Засгийн газар уламжилж шийдвэрлүүлэхээр болжээ. Бургастайн боомтоо бүрэн ашиглаж чадахгүй байж, Наран сэвстэйн боомтыг нээх гэж улайрч байгаа нь талын мэлтэсийг ухах нарийн төлөвлөгөөтэй байж болзошгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.