Зочид буудлын төлбөрөөс ЗУГТАЖ байгаад цонхоор унаж, гэмтжээ

2022-06-13 15:14:00

Өнгөрөгч амралтын өдөр өндрөөс унаж гэмтсэн иргэн яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн иржээ.

Эдгээр иргэд нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байх нэр бүхий зочид буудлаар үйлчлүүлж байгаад, төлбөрөө төлөхөөс зайлсхийж, тус буудлын цонхоор зугтах гэж байгаад унаж гэмтсэн байна. Одоогоор дээрх иргэн нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба хохирогч этгээдийн хамаарал бүхий хүмүүс түүний үйлчлүүлсэн зочид буудлын төлбөрийг бүрэн барагдуулсан байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.