АНУ-ын ерөнхийлөгч BTS хамтлагийн гишүүдтэй Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар ярилцана
2022-05-27 09:38:00
Дэлхий дахинд алдаршсан Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд ирэх долоо хоногт Цагаан ордонд зочилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай сүүлийн үед нэмэгдэх болсон Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар санал солилцохоор болжээ.
Тэдний уулзалт Мягмар гарагт болохоор төлөвлөгдсөнийг Цагаан ордноос өчигдөр мэдээлсэн байна.
АНУ-ын засаг захиргаа тавдугаар сарыг Ази гаралтай Америкчууд, Хавай болон Номхон далайн арлын уугуул иргэдийн (AANHPI- Asian-American and Native Hawaiian/Pacific Islander) соёл, уламжлалыг хүндэтгэх сар болгон зарласан юм.
Сүүлийн жилүүдэд АНУ-д Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэг огцом нэмэгдсэн нь нэг талаар коронавирусийн цар тахалтай холбоотой гэгдэж байгаа.
Зөвхөн энэ сард Даллас дахь үсчний салонд Ази гаралтай гурван эмэгтэйг буудсан этгээдэд шүүхээс ял оноосон бол Калифорни мужид нэг этгээд Тайвань гаралтай иргэдийн сүмд гал нээсний улмаас нэг хүн алагдаж, таван хүн шархаджээ.
Эх сурвалж: Reuters
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
Дулааны V цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Хоёр давхар блокон объект, сэндвичэн агуулах шатжээ