Хоёр хар хэрээ

2025-09-26 13:52:00

Хоёр хар хэрээ биенийхээ харыг гайхав гэгч зүйл сүүлийн өдрүүдэд өрнөж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Амарбаясгалан нарын үүсгээд буй асуудал бол намын даргын тэмцэл, бүлэг хоорондын эрх мэдлийн талцал, нэг үгээр бол шунал. Өөр юу ч байхгүй. Тэр хоёрт хоёуланд нь улс орны эрх ашиг, ард иргэдийн амьдралын чанар яг үнэндээ үнэхээр хамаагүй. Яагаад. 


Б.Энхбаяр “Нүүрсний хулгай-2 эхэлж байна” БНХАУ-тай хил холболтын төмөр замын хэлэлцээр дээр хулгай гарсан гэх мэт асуудлууд ярьсан.Гэхдээ энэ бүх хулгай зэлгээ худал хуурмагийг мэдсэн бол өдийг хүртэл яагаад чимээгүй байв. 

Харин Д. Амарбаясгалан “гүтгэлэг тарааж байна” гэж сөрөг тайлбар хийж, “намын дотоод асуудлыг олон нийтэд улс төрийн шоу болгож болохгүй” хэмээн  бараг гурван цаг өөрөө хов базав. 

Аль алиных нь ховыг анхааралтай сонсвол өөрсдийнхөө булхай луврыг өөрсдөө илчилж хууль хүчний байгууллагын ажлыг хөнгөвчлөх шиг боллоо. Жишээ нь: 

УИХ-ын сонгуулиас өмнө МАН, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал яригдчихсан байсан гэв үү.  Энэ чинь нэг ёсондоо төрийн эрхийг наймалцах том хэмжэээний луйвар гэсэн үг. Тухайн үед өөрөө хууль сахиулах байгууллагыг тэргүүлж байсан сайд нь байтал үүнийг нуун дарж өнгөрүүлxчихээд одоо зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж байх жишээтэй. 

Нөгөө талаас Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийх үеэрээ “Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа гээд Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн” гэх цочирдом мэдээлэл хийж байх шиг. Монголын төрийн ажил үнэхээр ингэж дарамт шахалт, хууль бусаар явагддагийг ил далдаар хэлж байгаа юм уу?

Энэ мэтчилэн хоёр хар хэрээ хоёулаа Монгол улсын шүүх цагдаа, авлигатай тэмцэх газар, Их хурал, Засгийн газар цаашилбал парламент ёсонд, ардчиллын үнэ цэнэд халдахуйц үнэн худал нь мэдэгдэхгүй түүх олныг ярьлаа. Харин бид илүү няхуур байж энэ мэтчилэн зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдаг нөхдөд төрийн эрхэнд дахиж гарах боломжийг олгохгүй байхдаа л анхаарахаас намын дарга хэн болохыг сонгох эрх мэдэл даанч дутах юм даа. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.