МАН доторх хүчний тэмцэл ба дарга сэнтийн өрсөлдөөн
2025-09-25 16:01:00

Сүүлийн өдрүүдэд МАН дотор дотоод зөрчил улам хурцаар илэрч, гишүүд, хүмүүсийн хооронд “дам шугамаар” муу нэр, хурц үг солилцох маргаанууд өрнөжээ. Энэ маргаан голлон МАН-ын дарга болон УИХ-ын дарга албан тушаалуудын холимог, эрх мэдлийн ширээний эргэн тойронд өрнөж байна.
УИХ-ын дарга Д. Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш түүний тухай бараа мэдээллүүд цуварч байна. Үүнд голлон УИХ-ын гишүүн Б. Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн цахим орчинд Д. Амарбаясгаланг голлон шүүмжлэх, түүний хэргүүдийг сөхөх ажилд идэвхтэй оролцсон нь анхаарал татаж байна.
Энэ бүхэн зөвхөн нам дотоодын асуудал төдийгүй Монгол улсын улс төрийн уур амьсгалд шууд нөлөөлж байна. МАН-ын даргын сонгууль нэг талаас хүчний баланс, нөгөө талаас намуудын нэр нүүр, засаглалын тогтвортой байдалтай холбоотой.
Б.Энхбаяр NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлэгт орохдоо хэлсэн гол зөрчил үүсгээд байгаа зүйл нь “Админерал” гэх нэртэй компани болон түүнийг эрх мэдлийнхээ хүрээнд улсаасаа урвасан үйлдэл хийсэн гэж итгэлтэйгээр ярив.
Тухайлбал, Б. Энхбаяр “Админерал”-ын хэргүүдийг олон нийтэд сэргээж, Ц. Чулуунзагд ба дэргэдэх хүмүүсийг шалга. Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ гэх хүмүүс Монголын нүүрсийг үнэгүйдүүлж 95 доллараар зарах ёстой байсан гэрээг 53 доллараар хийсэн, өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж өөрийн хамаарал бүхий сайт руу тендэргүй мөнгө оруулдаг гэх мэт маш ноцтой мэдээллийг өгсөн.
Харин үүний хариуд УИХ-ын дарга Д. Амарбаясгалан Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нарын хүмүүс хов зөөж, намаа хагаралдуулж голоо зогоож байна. Одоо энэ хагассайн буюу есдүгээр сарын 27 нд манай намын бага хурал болно. Тэр хурлаар би ямар дарамтад орсноо ярина. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр илт худал өглөө. Зальтай хуульч нар болзошгүй, би хардаж байна гэж ярьдаг. Тэр хүн "Амарбаясгалан "Админерал"-тай холбоотой гэж хэлээгүй. Ямар аймаар юм бэ? Буянд нь бузар ордоггүй юм байх даа. Би намын ЕНБД-аар ажиллахдаа эв нэгдлийг эрхэмлэсэн. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэж хүнийг ялгаагүй тул намын гишүүд надад сайн байдаг юм гэх мэтээр түүний ярьсан бүхнийг худлаа хэмээв.
Энэ үйл явдал улс төрийн “тулаан” мэт харагдаж байгаа ч нөгөө талд намуудын доторх ёс зүй, үнэн зөв мэдээлэл, хариуцлага, ил тод байдал зэрэг асуудлыг ил болгож байна. Би үнэхээр нүдэн балай чих нь дүлий болж. Эрх мэдэлтнүүд дарга сэнтийн төлөө улайрахдаа л бие биенийхээ балгийг хэлж, бидэнд хэрүүлийн алим шидэж өгөхөд нь дөнгөж мэдээд шаагилддаг хар хэрээ мэт бидний үздэг нь харагдаж байна.
МАН доторх энэ маргаан бол ганцхан хоёр хүний хоорондох “хэрүүл” гэхээс илүү нам доторх хүчний тэнцвэр, залгамж халаа, ёс зүй, мэдээллийн ёс ба улс төрийн хариуцлагатай холбоотой асуудлуудыг ил болгож байна. Б. Энхбаяр болон Д. Амарбаясгалан нарын зөрчил бол МАН-ын дотоод шинэчлэл, эрх мэдлийн шилжилт, намуудын ил тод байдал, улс төрийн тогтолцооны чанараа сорьж буй сорилт ч байж мэднэ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.