Гар, ганзага нийлсэн хоёрт намын гишүүдээс хаяглах нь
2025-09-24 14:26:00

АН-ын дотоод тулаан дөнгөж намжтал МАН-ын зодоон эхлэв. Даргын суудал болоод нам доторх эрх мэдэл хэний фракц илүү эрх мэдэлтэй нөлөөтэй байхаа үзэлцэх тулаан эхэлжээ. Тэр нь даамжирсаар өнөөдөр МАН дотор “Цэвэрлэх Түр Хөдөлгөөн” байгуулагдсан байна.
Тус хөдөлгөөн нь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой улс төрчдийг зарлаж, МАН-аас хөөх, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах, хууль хяналтын байгуулагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэх уриалгыг гаргаад байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд газрын хэвлийн баялаг нь төрийн, нийтийн өмч хэмээн заасан байдаг. Гэтэл Монголын ард түмэнд очих ёстой газрын хэвлийн баялгийн үр ашгийг завшигчид намын халхавчинд нуугдаж, хулгайн мөнгөөрөө эрх мэдлээ хадгалахын төлөө улайрч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байгаа аж.
Иймээс "Цэвэрлэх түр хөдөлгөөн" МАН-ыг хийгээд, Улс орноо "нүүрсчид"-ээс цэвэрлэж, намынхаа эв нэгдлийг бэхжүүлэх зорилго тавьжээ.
Уриалга доторх агуулгыг харвал МУ-ын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт хандсан байна.
Тодруулбал дээрх хоёр хүнийг улсаасаа том хувийн эрх ашгаа бодож увайгүй үйлдэл хийж цаашлаад энэ үйлдэл нь МАН-ыг бутаргахад хүргэж байна уриалгыг бичсэн МАН-ын гишүүд гэжээ.
Ямартай ч МАН дотроо хэдийн бутарч булаацалдаж эхэлж. Харин хэдэн хэсэг бол хэн хэний талд байгаа нь удахгүй мэдэгдэж биз ээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.