430 хүүхдийн сурах эрхийг булаасан салхи
2025-09-02 12:14:00
Өнгө алагласан цэцгийн дэлбээдээр гоёсон мянга, мянган Монголын ирээдүй өчигдөр эрдмийн их аяны бас нэгэн даваандаа мордлоо. Эх орны өнцөг булан бүрд хүүхдүүд сургуулийнхаа дээвэр дор цуглаад, дуу шуутай аяндаа мордож байхад алс баруун хязгаар Говь-Алтайн Эрдэнэ сумын 430 хүүхэд хичээлийн шинэ жилээ наадмын талбайд нээлээ.
Учир нь 2025 оны 4 дүгээр сарын 10-11нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд болсон хүчтэй шороон шуурга олон арван айлын амьдралд хүнд цохилт болсон. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 250 гаруй айлын хашаа нурж, 17 байшингийн дээвэр хуурч, гэр оронгүй болсон иргэдийн зовлон дунд нэгэн чимээгүй гамшиг орхигдсон нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээвэр нурсан явдал байлаа.
Ийн 430 гаруй хүүхэд аюулгүй, дулаан орчинд суралцах эрхээ эдэлж чадахгүйд хүрч дээвэргүй, нурсан балгас шиг болсон сургууль хичээлийн үйл ажиллагаа тасалдаж, хүүхдүүдийн боловсрол эзэмших үндсэн эрх зөрчигдөж буй нь хэний ч анхаарлыг татах ёстой асуудал.
Харамсалтай нь, энэ гамшгийн дараах 5 сар өнгөрөхөд ямар ч албан тушаалтан, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага сургуулийн дээврийг засах санхүүжилт, арга хэмжээний талаар тодорхой шийдэл гаргаагүй хичээлийн шинэ жилтэй золгож хүүхдүүд жаахан үлдсэн дээврээ бараадан байна.
Энэ бол зөвхөн энэ сургуулийн нуралтын асуудал биш. Боловсролын салбараа нурангид оруулчихсан нурсан энэ эмх замбараагүй байдлыг засах гэж хичээхгүй байгаа дээдсийн үнэн нүүр царай. Тэд хүүхдүүдийн эрх, аюулгүй байдал, боловсролын хүртээмжийг үл тоож байна.
Эрдэнэ сумын ЕБС бол зүгээр нэг барилга биш. Энэ бол ирээдүйн Монголын иргэдийг бэлтгэх танхим. Тэнд суралцаж буй хүүхдүүдийн эрхийг хамгаалах нь төр засгийн, орон нутгийн удирдлагын хийх ёстой ажил биш үү?
Гэтэл төр, төрийн мөнгийг барьж төсөв шийдэж байгаа шийдвэр гаргах албан тушаалтнуудын хэн нь ч энэ 430 хүүхдийн өмнө хариуцлага хүлээх шийдвэр гаргаж өнөөдөр хичээл эхлэхэд ийм байдалтай байгаа нь ямар учиртай вэ?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, тойргоо услах дуртай энэ тойргоос гарсан улсын их хурлын эрхэм гишүүдээ, эвсээд засаад залруулаад байх аймгийн засаг даргаа хэн нь ч байсан уухайн тас “нэгдүгээрт-хүүхэд” сонголтыг хийх ёстой байтал та бүгд хэн хэнийхээ улс төрийн имиджийг бодоод хэн нь ч өдий хүртэл, ямар ч хариу арга хэмжээ аваагүй байдаг нь юу вэ?
Хэдий болтол хамгийн чухал асуудлаа дандаа хандив, гуйлга түйлгээр шийдэх вэ?
Төр тиймхэн чадамжгүй байна гэж болох уу? Сурах эрхээ салхинд булаалгасан хүүхдийн эрхийг АН хариуцах уу, МАН хариуцах уу? Аль нь ч барьж авч шийдэлгүй дундаа харж суутал тэр зуу, зуун хүүхэд хөгжих, хамгаалагдах эрхээрээ хясагдсаар суух уу? Монголын төр яагаад хүүхдүүдээ хөсөр хаяж байгаа юм бэ?
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
Дулааны V цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Хоёр давхар блокон объект, сэндвичэн агуулах шатжээ