18-38 насны 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байжээ
2025-08-15 14:42:00

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.
Энэ оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө хийгдсэн шалгалтын хүрээнд нэр бүхий гурван шөнийн цэнгээний газрын ажилчид болон үйлчлүүлэгч 75 иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-38 насны Монгол Улсын 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 1 иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.