Альтернатив рок урсгал шинэ гүнжтэй боллоо
2025-07-10 17:01:00
Монголын урлагт тэр дундаа альтернатив рок урсгалд нэгэн цаг үеийг эзэлж явсан Отгоо урлагаас хөндийрснөөс хойш содон хөгжим, чамин шүлэг сонсоогүй уджээ. Тэгвэл түүний халааг авч, альтернатив рок урсгалд өөрийн дотоод мэдрэмж, түүнээс урган гарах уран бүтээлээр бидний сонорыг мялаах шинэ дуучин урлагт хөл тавилаа.
Түүнийг Б.Туул гэдэг бөгөөд 5 настайгаасаа хөгжмийн урлагт дурлаж, 13 настайдаа анхны дуугаа зохиож, урлагийн салбар руу эргэлт буцалтгүй шунан дурлаж яваа нэгэн юм.
Өөрөө шүлгээ бичиж, ая зохиож, клипээ бодож, уран бүтээлдээ тун санаачилгатай ханддаг тэрбээр альтернатив рок урсгалд салхи оруулах шинжтэй.
Түүний хувьд альтернатив рок урсгалаар дагнан уран бүтээлээ туурвих ч гэлээ ямар түүх өгүүлэхийг хүсэж байгаагаасаа шалтгаалан өөр урсгалын уран бүтээлүүд ч гаргах аж. Одоогоор Toxic, Doesn’t matter, Цагаан хөнжил улаан дарс зэрэг уран бүтээлүүдээ үзэгчдийн хүртээлболгоод буй. Хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Цагаан хөнжил улаан дарс дуу нь зуны өдрүүдийн дурсамжийг хадгалах гайхалтай дуу болжээ.
Түүний уран бүтээлүүдээс харахад альтернатив рок урсгал шинэ гүнжтэй болж буй нь гарцаагүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна
"Power Expo"-г зохион байгуулагч Б.Жигмэддорж гэж хэн бэ?
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболдыг Тариаланчдын холбооны тэргүүнээр сонгон томилсон байна.
Сонгон шалгаруулалт зарласнаас удалгүй П. Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилсон нь үнэн үү?
Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ
Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг
Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш
Айлын гэрийн доороос булаг ундарч хашаа нь усанд автжээ