АН-ын бүлгээс 2025 оны хаврын чуулганд ажилсан нэг жилийн ажлыг тайланг танилцууллаа
2025-07-09 18:10:00
УИХ дахь АН-ын бүлгээс 2025 оны хаврын чуулганд ажилсан нэг жилийн ажлыг тайлан мэдээллийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа
Хаврын чуулганы үеэр Ардчилсан нам 21 удаа хуралдан, 62 асуудлыг авч хэлэлцсэн. Ардчилсан намын бүлгийн гишүүд 20 хуулийн төсөл дээр ажиллаж, 14 хууль өргөн барьж, таван хуулийг бүлгийн гишүүд батлуулсан байна. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хуулийн төслүүд гэж хэлж болно.
Өнгөрсөн хугацаанд УИХ-аас долоон удаа түр хороо байгуулсан. УИХ-ын түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголыг эрх баригчид өөрсдөө даргалсан. Тиймээс долоон удаагийн нээлттэй сонсгол үр дүнгүй болсон. Сонсголыг үр дүнтэй болгох үүднээс цөөнхөөс даргалах чиг үүргийг хяналт шалгалтын тухай хуульд тусгаж өглөө. Энэ хууль ирэх намрын чуулганаар хэрэгжиж эхлэх болно. Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний байр суурь дээрээ эргэн ирж, Хамтарсан засгийн газраас гарсан.
Нийгмийн даатгалын багц хуулийг батлах боломж гарч ирсэнгүй. Эрх баригч олонх өөр байр суурьтай байсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан хуулийг хэлэлцсэнгүй. УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн өргөн барьсан Хүн амын орлогын албан татварыг бууруулах хуулийн төслийг мөн хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй. О.Амгаланбаатар гишүүний санаачилсан засаг захиргааны нутаг дэвсгэрийн хуулийн төсөл Засгийн газраас санал авах явц дээрээ ирсэн. АН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан хууль бүр ард иргэн болон бизнес эрхлэгчдийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөний талд байгаа. Төрд төвлөрсөн эрх мэдлийг задлах талд Ардчилсан нам ажиллаж байгаа. Ирэх намрын чуулганаар Ардчилсан нам сөрөг хүчний байр суурь дээрээ байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна
"Power Expo"-г зохион байгуулагч Б.Жигмэддорж гэж хэн бэ?
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболдыг Тариаланчдын холбооны тэргүүнээр сонгон томилсон байна.
Сонгон шалгаруулалт зарласнаас удалгүй П. Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилсон нь үнэн үү?
Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ
Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг
Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш
Айлын гэрийн доороос булаг ундарч хашаа нь усанд автжээ