Сүүлийн 3 хоногт Дарханд 5 га газар, Сэлэнгэд 5 га газар түймрийн улмаас сүйджээ

2025-07-08 12:37:00

Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийн улмаас сүүлийн 3 өдөрт нийт 10 га талбай сүйджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл багийн Хан-Хэнтий тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр “Матгын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км, сумын төвөөс зүүн урд зүгт 160 км, Түнхэл багийн төвөөс зүүн хойд зүгт 105 км/ firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад гал түймрийн цэг илэрсэн тул Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1111 дугаартай агаарын хөлгөөр тандалт хийхэд гал түймэр гарч байв. Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.04-ний өдрийн 13:00 цагт цурамд оруулан, 07.07-ны өдрийн 12:34 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

Дархан-Уул аймаг, Хонгор сум 2 дугаар багийн “Шиврийн нарийны-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, Шарын гол сумаас зүүн зүгт 30 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчид, Хонгор сумын мэргэжлийн ангийнхан, Шарын гол сумын мэргэжлийн ангийнхан, “Шарын гол” ХК, “Дулаан-Шарын гол” ТӨХК-ийн ажилтнууд,орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.06-ны өдрийн 19:20 цагт цурамд оруулан, 07.07-ны өдрийн 15:40 цагт бүрэн унтраасан. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.