Сурвалжлага: Хүүхэд гэдэг содон ертөнц
2025-05-30 12:55:00

Зургаадугаар сарын 1 бол хүүхэд бүхэн инээж байх ёстой өдөр. Энэ өдөр тэдний шинэхэн гоёлоо өмсөж, дуртай бэлгээ авахуулж, инээж хөөрч, дуулж бүжиглэж хамгийн жаргалтай байх ёстой. Тэгвэл хүүхдүүд энэ өдөр томчууд биднээс юу хүсэж, юуг мөрөөдөж, хүүхдийн баярын өдөр томчуудаас ямар бэлэг хүсдэг тухай тодруулахаар энэхүү сурвалжлагаа бэлтгэлээ. Хүүхдүүдийн ээж ааваас зөвшөөрөл аваагүй тул хүүхдийн зураг бичлэг хавсаргаагүй болно.
Хүүхдүүд аз жаргалыг юу гэж тодорхойлдог вэ?
Б.Ирээдүй 7 настай: Аз жаргал бол аав ээжтэйгээ хамт тансаглах. Миний хамгийн дуртай зүйл бол Парк дээр ханатлаа тоглох. Парк дээр тоглохоор очиход аав ээж хүссэн бүгдийг авч өгдөг.
Л.Уянга 6 настай : Аз жаргал бол ээжтэйгээ хамт байх. Ээжтэйгээ байхаар би огт айдаггүй. Бас би хүссэн зүйлсээ авч ээжээрээ авхуулдаг.
Ө.Билэгсайхан 12 настай : Аз жаргал бол гэр бүлээрээ аялах Өнгөрсөн жил манай гэрийнхэн зуны нэг сар маш олон аймгуудаар аялсан. Тэр үед хамгийн их жаргалтай байсан.
Б.Намуун 6 настай : Аз жаргал бол гэр бүлээрээ салхинд гарах. Салхинд гарахдаа бид майханд унтдаг. Надад майхан унтахад сонирхолтой бас би халууцдаггүй.
Б.Хүслэн 5 настай : Аз жаргал бол аав ээжтэйгээ хамт дэлгүүр орж зөндөө олон тоглоом авах. Надад охидод зориулсан гал тогооны тавилга тоглоомын өрөө байгаа. Одоо би гоо сайхны өрөөтэй болвол гоё.
Ө.Билэгсайхан 12 настай : Гэр бүлээрээ үргэлж хамтдаа байхад хамгийн их жаргалтай байдаг. Өнгөрсөн жил манай гэрийнхэн зуны нэг сар маш олон аймгуудаар аялсан. Тэр үед хамгийн их жаргалтай байсан.
Б.Энхзаяа 8 настай : Ээжтэйгээ хамт хоол хийхэд нь тусалахад гоё байдаг. Би ээждээ ногоо арилгаж угааж өгдөг. Ээжтэйгээ хамт хоол хийхэд ээж маань намайг ахлах тогооч гэж нэрлэдэг. Бас надад ээжтэй адилхан гоё ягаан өнгийн хормогч байгаа.
Хүүхдүүд томчуудын тухай
Намуун 10 настай: Том хүмүүс заримдаа их ойлгомжгүй. Нэг бол утсаар хүүхэлдэй үзээд чимээгүй суу гэнэ. Нэг бол утас оролдохоо боль гэж загнадаг.
Н.Булган 8 настай: Том хүмүүс буцаад хүүхэд болохсон гэж ярьдаг ч би том хүн болохсон гэж хүсдэг.
Ш.Энхүүлээ 6 настай: Аав маань надтай цуг хүүхэлдэй үздэг. Бас цуг дугуй унадаг. Тэгэхээр томчууд бас тоглох дуртай байх.
Хүүхдүүд зургадугаар сарын нэгнийг юу гэж боддог?
Б.Заяа 6 настай: Хүүхдийн баяр болдог. Энэ өдөр хүүхэд бүр гоё хувцасаа өмсөөд зугаалдаг.
Хүүхдүүдийн мэдэх хамгийн чухал дүрэм бол замын хөдөлгөөний дүрэм
Хүүхдүүд ажил мэргэжлийн тухай
М.Сарангэрэл 13 настай : Би эмч болохыг хүсдэг. Эмч мэргэжилтэй болвол гэр бүл маань өвчин зовлонгоос айх зүйлгүй амьдрах болохоор.
Чингүүн 8 настай: Би том болоод бүх юмны эмч болохыг хүсдэг.
Хүүхдүүд томчуудаас юу хүсдэг вэ?
Ж.Саруул 7 настай : Аав маань надад жил бүр үлгэрийн ном бэлэглэдэг. Энэ жил ч бас бэлэглэсэн. Миний хувьд хамгийн гоё бэлэг ааваасаа авсан бэлэг.
Х.Туул 9 настай : Манай ах театрийн жүжигчин. Тэгээд жил бүр надад олон гоё хүүхдийн жүжиг үзүүлдэг. Энэ бол хамгийн гоё бэлэг. Би жүжиг үзэж ирээд гэрийнхэндээ жүжиг тоглож үзүүлдэг.
Л.Номин 8 настай: Би аав ээжтэйгээ паркад тоглох хамгийн гоё тэгээд бас миний хамгийн дуртай Haribo чихэртэй бэлэг авбал би их баярладаг.
З.Анкар 6 настай : Би ээжийнхээ авдаг шиг том том олон ширхэгтэй сарнай бэлгэнд авахыг хүсэж байна.
Б.Номин 6 настай : Гүнжийн хувцас авбал гоё. Надад одоо гурван гүнжийн хувцас байгаа. Би сургуульд орсон болохоор үргэлж гүнжийн хувцас өмсөж чадахгүй болсон. Өдөр болгон хичээлийн хувцасаа өмсөж явдаг. Гэхдээ би гүнжийн хувцасандаа илүү дуртай.
С.Хүслэн 9 настай : Том хайрцагтай бэлэг хамгийн гоё. Дотор нь зөндөө олон тоглоом амттан байх хэрэгтэй.
Ц.Намуун 4 настай : Зөндөө олон зайрмагтай бэлэг гоё. Би шоколадтай зайрмагт илүү дуртай.
Ө.Өсөхжаргал 5 настай : Том ууттай, уут нь үлгэрийн баатрын зурагтай бэлэг гоё.
Г.Тэмүүлэн: Би харсан бүх юмаа худалдаж авахсан гэж мөрөөддөг. Том болоод ээж шигээ ажилтай болохыг хүсдэг. Бас хөл бөмбөг тоглодог хүн болох юмсан. Хүүхэд болгон над шиг мөрөөддөг байх даа. Нээрээ, би төгөлдөр хуур тоглож сурахыг маш их хүсч байгаа. Даан ч олон хүнд тоглож өгөх гэхээр ичээд, зүрх түг түг гэж цохилоод чаддаггүй юм.
Э.Золжаргал, 12 настай: Би айлын ганц хүүхэд. Тийм учраас дүүтэй болохыг хүсдэг. Охин дүүтэй болохыг хүсдэг. Мөн би том болоод маш аз жаргалтай, сайхан амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай, сайхан амьдрахын тулд ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй, бас эрдэм номтой сайн хүн болохыг хүсэх хэрэгтэй. Том болоод спорт загварын хар машинтай болохыг хүсдэг. Үлгэрт гардаг шиг маш том байшинтай болж, аав, ээжтэйгээ үүрд хамт амьдрахыг хүсдэг.
Э.Алтан-Эрдэнэ 14 настай: Би гэртээ ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Би бүр бага байхын л загвар зохион бүтээгч болохыг мөрөөдөж, хүүхэлдэй болон хувцасны загвар зурдаг байсан. Сайн сайн загвар зохион бүтээж, Европын Fashiоn TV Dolce Gabbanna, Versace, Chanel брэндүүд шиг өөрийн гэсэн брэнд нэрийн дэлгүүртэй болж, монгол бүсгүйчүүдэд ердийн үнээр зарахыг хичээх болно.
Ж. Батбаяр 11 настай: Ээж бид хоёр НӨАТ-ын баримтаас 100 сая төгрөг хожчихвол гэж дандаа мөрөөддөг. Хэрэв 100 сая төгрөг хожвол гоё олон өрөө байртай болж бас ээж маань өөрийн гэсэн бизнестэй болно. Тэгээд санаа зовох зүйлгүй амьдарна.
П.Солонго 5 настай: Би агаа шиг ээ гоё зурж чаддаг болохыг мөрөөддөг. Манай агаа усан будгаар, бас өнгийн харандаагаар зөндөө олон гоё зургууд зурсан. Одоо агаа ээжийн зургыг зурж төрсөн өдрөөр нь бэлэглэнэ гэсэн.
Л.Тэмүүлэн 9 настай : Би том болоод гоё машинтай болно. Надад зөндөө олон тоглоомон машин байгаа ч би өөрөө унаад явдаг гоё тэгээд үнэтэй машинтай болмоор байна.
М.Сарангэрэл 13 настай : Би эмч болохыг хүсдэг. Эмч мэргэжилтэй болвол гэр бүл маань өвчин зовлонгоос айх зүйлгүй амьдрах болохоор
Г.Манлай 13 настай: Маш олон зүйлийг мөрөөддөг. Мөрөөдөл маань жилээс жилд өөрчлөгддөг. Хамгийн том мөрөөдөл маань гэвэл өөрийн гэсэн онцлогтой цоо шинэ гар утас зохион бүтээхийг мөрөөддөг
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.