Хүнгүй ''Хүннү'' хотын дарга нар томилогдсоор
2025-05-02 11:51:00
Бараа нь харагдаагүй ч сурагч сонсогдсоор байгаа Хүннү хот маань тээвэр логистикийн бүстэй болчихлоо.
Улаанбаатар хотын даац хэтэрсэн гэж үзэн дагуул хотуудыг бүтээж хүн амыг тархан суурьшхад анхаарч Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барихаар яригдаж буй. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулна гэнэ.
Мөн “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлгээр оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагчыг хүртэл томилжээ.
Ингээд хүнгүй хотын дарга нар томилогдсоор. Хүний амьдрал байхгүй, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, инженерийн дэд бүтцээ тодорхой яриагүй атлаа элдэв дарга цэрэг томилсоор.
Хот босно гэдэг дан ганц барилга барих биш . Гэтэл манай зарим бодлого боловсруулагчид барилга барина, төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрна, олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулна гэх мэтээр хэт өнгөнд анхаараад байх шиг.
Улаанбаатар хот хүндээ ээлгүй, утаатай түгжрээтэй, хөрсний бохирдол ихтэй гэдгийг мэдсээр байж дараагийн хотоо хүн төвтэй байхаар төлөвлөх юмсан. Энгийн иргэн тэнд яаж амьдарч болох яаж хөгжих болох тухай төлөвлөгөө юу байна дарга нар аа. Амьдралын хэмнэл үгүй энэ төлөвлөгөөгөө ядаж эхлээд төр засаг дарга цэрэг нь байгаа аймаг сумууддаа туршаад үзвэл дээргүй юу? Бодлого нь бодит амьдралаас тасарсан, иргэн төвтэй биш, тоо төвтэй хот чинь босох эсэх нь эргэлзээтэй байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа