УЛС ТӨРИЙН МАТАРСКОФ: Үг сөрөгсөд, үйлдэл зөрөгсөд

2025-04-28 13:33:00

Сүүлийн үед манай чуулганы танхимд үг сөрж хэрүүл үйлдэр сөрж зодоон болдог боллоо. Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ олон жил хадгалж явсан GENTLEMAN дүрээ алдаж Ж.Баярмаа гишүүнд үг хаяв. Ингэхдээ хэн нь залуугаа үзэлцэж хэн нь хэний гар хөлийн тушаа болохоо ч үзэлцэв. 

Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ирээдүй гэсэн сайхан үг л яриад байна. Өнөөдөр бодит амьдрал ямар байгаа юм бэ. Та үүнд санаа зовж байна уу. Баялаг бүтээх сан гэж ярихаас илүү өнөөдөр ард түмний амьдралыг та яая гэж бодож байна вэ. Та төрд 6 жил өндөр, дээд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар тав дахь жилдээ ажиллаж байна. Та хэтэрхий вакуумжаад, амьдралаас тасарчихсан юм биш үү гэж асуухад 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  "Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байгаа учраас би бас мөн улстөржиж хариулъя. Бодит байдалд Хөгжлийн банк ямар байдалтай болсон байлаа, Эрдэнэтийн 49 хувь, стратегийн ордууд гээд энэ бүгд хэний гараар ороод юу болсон байлаа. Эдгээрийг цэгцлэхэд хугацаа орсон. Би энийг ярихгүй л яваад байгаа. Одоо стратегийн ордуудын талаар орж ирэх материалуудаас тэгээд өөрсдийн хийсэн зүйлээ харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана нь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхөдтэй чинь ярихдаа би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил "бантан зуураад" Монголын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад "будаа болгосон" байгаа нь удахгүй нотолгоотой орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж хүний өмнөөс хачин юм бүү ярь"  гэж ширүүн үгс хаялцсан. 

ХаринЖ.Баярмаа гишүүн үүний хариуд миний бие нь ард иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүний байр сууриас, УИХ-ын дэгийн тухай хуулийн хүрээнд Ерөнхий сайд буюу Засгийн газартаа хандаж, Баялгийн сантай холбогдох асуултыг асуусан юм.

Ингэхдээ, 2030 он гэхэд 3 их наяд орчим төгрөг бүрдүүлнэ гэдэг мэдээлэлд нь чиглэсэн асуулт асуув. Орлого олоод, ашигтай ажиллаж байж Монгол Улс Баялгийн сандаа мөнгө төвлөрүүлдэг. Он гарсаар манай улс хасах баланстай буюу ₮353 тэрбумын алдагдалтай явж буй. Энэ мэт баримттай тоон мэдээллийг би ярьсан юм. Харин өнгөрсөн оны мөн үед ₮1.6 их наядын нэмэх баланстай байсан. Тиймээс, ийм байдалтай байхад Баялгийн сан чинь бүрдэх үү? гэж асуусан. 

Өдөрт маш олон мянган иргэн над руу "Бид татварын дарамтаас болж үгээ хэлж, үсээ маажиж байна. Та бүхэн энэ асуудалд арга хэмжээ авдаггүй юм уу" гэж мессеж бичиж байна. Энэ утгаараа бид иргэдийн үгийг төлөөлж, илэрхийлдэг юм. УИХ-ын индэр бол бидний улстөржих талбар биш.

Иргэд амьдрал сайн байна гэж яриад байгаа юм уу. Үнийн өсөлтөд дээрэлхүүлээгүй юм уу. Инфляцад автаагүй юу. Аз жаргалтай сайхан амьдарч байна гээд байгаа юм уу. Тийм биш бол би буруу ярьсан байна. Би худлаа ярьсан гээд хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би ийм л зүйл ярьсан.

Намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа юм байна гэж санагдлаа. Энэ УИХ-д 125 гишүүн байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газар нь УИХ буюу олон нийтийн төлөөллийн байгууллагынхаа дээр гараад суужээ. Суудлын байршлаараа ч гэсэн дээр гараад л суучихдаг. Яг үнэндээ бол УИХ-ын гишүүдийг юман чинээнд ч тоохгүй юм байна. 

Ерөнхий сайд хэлэхдээ, залуу хүмүүст үгийг нь зааж өгөөд байна гэсэн. Би залуу хүн огт биш. 1990 онд намын ажил хийгээд явж байсан улс төрч хүн. С.Баярцогтоор хэлэх үгээ заалгадаггүй, Ерөнхий сайд аа. Хэлэх үгээ заалгасан гэх баримт байгаа бол тагнуулын байгууллагаа ажиллуулаад нотол л доо. Би өөрийн гэсэн үзэлтэй хүн буюу хэн нэгнээр үгээ заалгаж явж үзээгүй өнөөдрийг хүрсэн гэдэг тайлбарыг өгөв. 

Зарчмын саналын зөрүү гарч болно санал зөрөлдөж байна. Эцсийн дүндээ агуулгаа ойлголцож чуулганы хуралдаанаа хийдэг байна нь чухал байна. Сүүлийн үед үг үйлдэл нь зөрдөг үг сөрөгсөд, үйлдэл нь зөрөгсөдөөр дүүрэн парламентийн танхим боллоо. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.