Х.Баттулгын монголчуудаас хулгайлсан алдагдсан боломжийн өртөг хэд вэ?
2025-04-09 16:06:00
Монгол ялна уриатай Баттулга монголчуудаас булаасан нь их болохоос ашиг хүртээж гийгүүлж явсан нь үгүй ээ. Харин хөөрүү монгол хүний үндсэрхэг үзэл дээр тоглож л ирсэн. Одоо болтол миний тухай худлаа мэдээлэл яваад буй тул би залруулга хийхээр хөдөө орон нутгаа тойрон “Баялагийн сан”-ийн тухай ярьж явлаа гэх мэтийн зүйлс хэвлэлээр ярьж байна.
Монголын хамаг л ашигтай орд газар, уул уурхай, төмөр зам, томоохон төслүүдэд асуудал үүсэхэд түүний нэр дандаа багтаж түүний тарьсан хэргийн цор ганц хохирогч нь Монголын ард түмэн л байдаг.
Сугалаа зохион байгуулж иргэдээ сэгсэрнэ, хууль бус өмч хувьчлал хийнэ, Аж Үйлдвэрийн Парк, Майдар хот барина гэж төрөөс мөнгө хулгайлсан. Төмөр зам барина гэж 720 сая доллар хулгайлсан гэх мэт түүнд холбогдох хэргүүд ийм их. . Одоо ингээд Төгрөг нуурын Ордыг хууль бусаар авч гаднын компанид 250 сая ам доллароор зарж мөнгө угаасан гэсэн хэрэг нь нэмэгдэж байна.
Ингээд бодохоор бидний хүртэх байсан ашгаас тэр хэдийг нь өөртөө, өөрийн хамаарал бүхий хүмүүст хүртээж монголчуудын Баттулгад алдсан хөрөнгийн алдагдсан боломж хэд байх вэ?
Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ бөглөсөн ХОМ-ээс харахад "Баялгийн хувь", "Женко тур бюро", ХИД, "Вэбсофт", "Талх чихэр", "Баянгол зочид буудал", "Ай номадик" , "Өүпэн спейс", "Мах импекс", "Баян-Исгрийт", "Наран баянбүрд хоршоо", "Эрднэс Тавантолгой", "Түмэнхишигтэн", "Кинисмос", "Их Монгол Чага интернэшнл", "Дархан нэхий" гэх мэтчилэн 17 компанийн хувьцаа эзэмшдэг гэнэ.
Тэгвэл эдгээр компанийг босгож өдгөө тэрбумтан болох хүртэл биднээс хэр их боломжийг хумсалсан байж таарах вэ? Одоо л Төгрөг нуурын ордын асуудал улстөрийн халуун сэдэв болж байгаа дээр түүнд алдсан өөр боломжуудаа эрэлхийлж талыг нь ч гэсэн эргүүлж авъя.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Сар шинийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр Бөхийн өргөөнд болно
Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна
Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна