Н.Учрал: Төгрөг нуур таных гэдгийг батлах 507 хуудас баримт байна. Одоо ордоо авъя

2025-04-09 14:18:00

Төгрөг нуурын ордтой холбоотой Х.Баттулга, Н.Учрал нарын тулаан үргэлжилж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  төгрөг нуурын ордтой холбоотой хутгасан бантангаа өөрөө зохицуулаарай 7 хоногийн хугацаа өгье гэхэд 7 хоног арай дуусахаас өмнө Баттулга гишүүн хэвлэлд ярилцлага өгч

“Намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай. Мөн надтай адил 40 гаруй гишүүн уул уурхайн лиценз эзэмшдэг. Тэр хүмүүс ч бас өгөх хэрэгтэй"

гэх битүү хариулав. Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал   мэдээлэлдээ “Баттулга гишүүн намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Намайг нотол гэсэн учир би нотолж өгье. 

2006 онд УИХ-ын Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх 10 хувийг нь эзэмшдэг компани Төгрөг нуурын орд газрыг зарсан болохыг нотолсон баримт байна. Уг үйл ажиллагаагаа явуулахдаа өөрийн төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан мөн үндэстэн дамнасан хэд хэдэн  компаниар дамжуулан 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн.

Би таныг нуурын ордыг зарсан гэх Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримтыг мэдээлэлийг нарийвчлан нотлох баримт болгоно. Та  2009 онд Зам тээврийн сайд байхдаа өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж  компаниас компани дамжуулан, үндэстэн дамнасан компаниар дамжуулж татвараас зайлсхийн Төгрөг нуурын орд газрыг зарсан” гэлээ.

 

Мөн Х.Баттулгын өмгөөлөгч  Д.Пүрэвбаатар "Төгрөг нуурын орд"-ын лицензийг худалдаж авах санал Х.Баттулгад ирж байсныг, ордыг зарсан гэх CAMEX компанийн 90 хувийг Х.Баттулга эзэмшиж байсан болохыг өөрийн цахим хуудастаа нийтлэв.  Тиймээс одоогоор үнэмлэхүйн ялалт Н.Учрал гишүүнийх. Ямартай ч одоо  түүнийг хийсэн энэ үйлдэл нь монголын ард түмэнд яаж хохирол учруулсан, түүнээс ордын лицензийг авч чадах эсэх аваад эдийн засгийн ямар эрх ашиг байгаа талаар сайхан мэдээлэл өгчихвөл Учрал-ын зорьсон хэрэг бүтнэ.

Олны үгээр бол Баттулга анх энэ ордыг монголчуудаасаа 1.3 сая ам доллараас аваад хятадуудад 250 сая ам доллараар зарж ганцаар их ашиг хүртсэн гэлцдэг.  Энэхүү орд бол нөөцийн хэмжээгээрээ Тавантолгойн бүлэг ордын дараа орох геологчдын судалгаагаар 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрс орд. Ингээд бодохоор Баттулга монголын ард түмнийг жинхэнэ шулагч биш үү? 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.