Баатарлагийн туйл Х.Баттулгыг дуурайж ХӨХӨӨ хөлөө хөлдөөх вий дээ!

2025-03-26 12:38:00

Одоогийн УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 2019 онд Ерөнхийлөгч байхдаа зарлиг гарган баатарлагийн тууль төрийн ордонд хайлж байв. Мөн тэрээр Монгол тулгатны 100 эрхэм хэмээх нэвтрүүлгээр дамжуулаад монголчуудын дунд жинхэнэ монгол баатар эр гэдэг нэр хүндийг олж авав. Түүний тактик нэг мангас гаргаж ирээд түүнийг дарж өгч буй дүрд хувирч явсаар 2017 онд ийнхүү ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.

Баатарлаг туульсын загалмайлсан эцэг Х.Баттулгыг хөхөө шиг дуурайх гээд байгаа хүн бол  одоогийн ерөнхий сайд О.Оюун-Эрдэнэ. Тэр анх шударга 5 жагсаал зохион байгуулж би ямар ч албан тушаал хүсэхгүй монголын төрд бугшсан луйвар булхайг илчилнэ хэмээн иргэдийн итгэлийг олж авч байлаа. Энэ үедээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдыг уран цэцэн үгээр мялааж байснаа мартчихаад чи л буугаад өгвөл Монголын улстөр цэвэршлээ ОГЦОР хэмээн хашхирч байлаа.

Ингээд  Оюун-Эрдэнэ  Энхболд гэх мангасыг зайлуулсан ард түмний хайртай хүү болсон ч Энхболд гэх хүн яг ямар мангас байсан тэр яаж хөгжлийн тушаа болж байсан нь одоог хүртэл тодорхойгүй. Учир нь түүнээс хойш Оюун-Эрдэнийн том том амлалтууд одоог хүртэл шийдлээ олоогүй ард түмэнд таалагдах баатар байх хүсэлдээ хөтлөгдсөөр л өнөөг хүрч байна. Түүнд үүнийг зааж өгсөн нь херо студи, тэр студийн тодруулсан анхны дүр Женко Баттулга.

Гэхдээ Оюун-Эрдэнэ Баттулгаас ялгаатай нь дандаа баатарлаг туульд тоглож баатар болох хүсэлдээ хөтлөгдсөн Баттулга мэтийн хийсэн балгыг цэвэрлэж ирсэн цэвэрлэгч. Одоо таны цэвэрлэх ёстой зайлуулах жинхэнэ дүр чинь Монгол ялна уриат Баттулга ба хийсвэр эх орончид шүү Ерөнхий сайд аа.

Баттулга ба түүний стилийн хэд бол  “Монгол ялна мандана” гэх үндсэрхэг үзлийн дор дандаа Монголыг хорлодог.  Үүнийг   шинэ үеийнхэн, сэхээтэй боловсролтой хүмүүс хэдийн нь мэдэх ч жинхэнэ эх орон уламжлалаа хадгалан яваа хөдөөгийн хүмүүсийн хувьд тэр баатар хэвээр байна. Ямартай л Уран олборлох эсэх хэлэлцүүлэгт түүний бэлдсэн попилистүүд болох Босоо Ганбаа, Цэнхэр үст Цэрэн, эх оронч гэх Т.Баярхүү нар оролцож жүжиг тоглож байна.

Нийтлэлийн эхэнд дурдсан Баттулгын төрийн ордонд аялгуулан хайлуулсан туульсаас хойш ХЭН ХАМГИЙН баатарлаг вэ дүрийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Саарал ордон дүүрэн баатарлаг эрс. Дотор нь хэрхэн ард түмнийг харанхуй байлгаж өөрсдийгөө баатар мэт шүтүүлэх тухай хэсэг хэсэг бүлэг хуралдаастай. Иргэдээ мэдлэг мэдээлэлгүй, өмч хөрөнгөгүй, үргэлж тэднээс хараат сул дорой байлгах нэгэн бодлогыг хамт зангидахаар эвсэж ч эхлэлээ.

 

Ингээд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ татвараар дарамталж, эдийн засаг бүр хувь хүний эрх чөлөөнд нь халдаж байгааг мэдэрч байгаа ард иргэд чинь нэг л өдөр баатраа төрхөмд нь буцаана шүү. Дуурайх, үлгэрлэх нь байх ч нэг тэрэгний дугуй л байж болохгүй шүү.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.