Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хэлэлцээрээс бид юу хожих вэ?
2025-03-17 13:26:00
Өнгөрсөн сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт талууд гарын үсэг зурж байв. Харин өнөөдөр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олон улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулдаг хуультай. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын дарга, Засгийн газраас хэлэлцээрийг соёрхон батлуулахаар өргөн барилаа.
Энэ асуудал хаврын чуулганы эхний хэлэлцэх сэдэв. Харин яагаад чухал бөгөөд бидэнд ямар эерэг үр дүн авч ирэх тэр үр дүн ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх тухай энгийн үгээр тоймлоё.
Мэдээж гол асуудал бол Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх том амбицтай. Хил холболтын төмөр замын асуудал ганцхан тус боомт дээр биш Ханги Мандал, Шивээ хүрээ, бүр цаашлаад гурван улсын хооронд баригдах баруун зүүн коридор гээд эерэг олон асуудлыг араасаа дагуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ам бардам хэлж байгаа.
Мөн өмнө нь Монгол улсаас борлуулж байсан нүүрсэн дээр нэмэлтээр 5 сая тонн нүүрс энэ жил борлуулах гэрээ явагдах юм байна. Үр дүнд нь, 400 орчим сая ам.долларыг нүүрсний борлуулалтаас нэмж төвлөрүүлэх боломж бүрдэх аж.
Ямартай ч бид нүүрсний борлуулалтаа сайжруулж эдийн засгийн үр өгөөж дээшлэх байж. Харин одоо бидний анхаарах асуудал бол төслийг хэлэлцэх үеэр хэлэлцээр үнэхээр харилцан ашигтай юу, Монголын талын эрх ашгийг хангаж чадаж байна уу гэдэгт анхаарах.
Уул уурхай дагасан эдийн засаг, төсвийн орлоготой манай улсын хувьд нүүрсний үнэ унагахгүй байх, аль дотоодын компаниудаар экспорт хийлгэх нь чухал юм.
Н.ЦАЦАА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Сар шинийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр Бөхийн өргөөнд болно
Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна
Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна