Татвар татаасаа татаж үзээрэй төр минь!
2025-03-14 15:18:00
Энэ хаврын чуулганы хамгийн хүлээлт өндөртэй сэдэв бол татварын багц хууль. Өөрөөр хэлбэл татварын хувь хэмжээгээ нийтээр нь бууруулах уу эсвэл харилцан ялгаатай байдлаар буюу аль нэг төрлийн бараа бүтээгдэхүүн дээр татварын хувь хэмжээг бууруулах уу зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мэдээж татвар төлөгчдийн гол асуудал нь татварын босго өндөр, тэгш бус төлөлт, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, хэдэн их наяд төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж, 100 сая төгрөгийн орлоготой ААН-үүдтэй адилхан татвар төлж байгаа гэх мэт тэгш бус системийг арилгахыг хүсч байгаа. Энэ хүрээнд ААН –үүдээс санал авахад иргэд, аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-ын хувь хэмжээг багасгах санал хамгийн их иржээ.
Тухайлбал нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийт 110 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс уг хуулийн төсөлд тусгах санал авчээ. Монгол Улсад 1990 оноос татварын тогтолцоо бүрдсэн. Үүнээс хойш нийт 4 удаа татварын багц хуульд өөрчлөлт оруулж байгаа ч өнөөдрийг хүртэл иргэдийн нуруун дээрх татварын дарамт нэмэгдсээр л байв.
Уг нь мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь хүртэл багасгах, эргэн төлөлтийг шаталсан байдлаар буцаах боломжтой гэдэг.
Түүнчлэн, цар тахлын дараах үеэс далд эдийн засаг нэмэгдэх төлөвтэй байгаа тухай судалгаа гарсан тул татварын багц хуулийг шинэчилснээр ДНБ-ийн 5 хувиас багагүй орлого далд эдийн засгийн нөлөөгөөр төлөгдөхгүй байгааг ил болгож, алдаж байгаа орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн, томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ч боломж бий гэдэг.
Сэтгэл байвал болохгүй зүйлгүй тул иргэдээ татварын дарамтаас бага ч гэсэн өндийлгөх чухал хууль одоо шинэлэгдэх гэж байгаа тул чих тавин сонсож байхыг олон нийтээс хүсч байна.
Н.ЦАЦАА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Сар шинийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр Бөхийн өргөөнд болно
Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна
Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна