ХЭН ЮУ ХЭЛЭВ: Ногоон автобусны хэрэг хэнээр туг тахих вэ?
2025-03-12 13:11:00
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан.
Гэтэл худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжснээр өнөөдөр ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал ес дэх өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр хэрэгт холбогдогч нар бүгд өөрсдийгөө өмөөрөн хэргээс цэвэрхэн мултрах арга замаа эрэлхийлж байна. Жишээлбэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг:
"Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон"
гэсэн бол УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар:
“Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан"
гэхэд тухай үед нийслийн засаг дарга байсан Д.Сумъяабазар надад огт хамааралгүй асуудал гээд суудлаа тавьж өгөөд алга болсон. Ингээд хувь хувьдаа өөрсдийгөө өмгөөлж байх зуураа зүгээр л нэг автобусны наймаа төдий байсан мэт аашилж байна. Ард иргэдийг ч энэ тухай мартсан гэж бодож байх шиг.
1 автобус 400 зуун сая төгрөг. Нийт 1000 ш гэхээр 400 тэрбум төгрөг болно. Энэ мөнгө бол 100 саяын үнэтэй 4000 шинэ байр буюу 4000 залуу гэр бүлийг орох оронтой болчих мөнгө. Гэтэл энэ их мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэгэн дарга цэрэг ингээд тоглоод дараа нь миний буруу биш чиний буруу гэх мэтээр хийдүүлээд өнгөрөөж болохгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Сар шинийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр Бөхийн өргөөнд болно
Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна
Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна