Улсын хэмжээнд авто эргүүлээр 140 чиглэл 781 албан хаагч ажиллана

2025-02-27 13:26:00

Сар шинийн баяртай холбогдуулан маргаашнаас эхлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллахаар боллоо. 

Энэ хүрээнд бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийд орчимд эргүүл хяналт, нар харах үеийн өндөрлөг цэгүүдэд аюулгүй байдлыг ханган ажиллах юм.

Улсын хэмжээнд авто эргүүлээр 140 чиглэл 781 албан хаагч ажиллана. 

Мөн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор хулгайлах, залилах гэмт хэргүүд нэмэгдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.