Дэврүүн монгол хүн
2025-02-25 16:20:00
Цагаан сар ойртсон энэ өдрүүдэд монгол хүний тухай маш их бодох боллоо. Монгол хүн гэж ер нь хэн юм, монгол хүн яаж баярладаг, яаж гунигладаг юм, бид ер нь яаж ондоошдог юм гэж. Уг нь бид түүхэндээ дэврүүн, давируун ихэрхүү байсан нь илүү мэт санагддаг. Гэтэл одоо бид туйлширмал, дууриамал, уусмал болчихжээ. Цагаан сарын тавгаа хүртэл хэрхэн засаж, өргөн шинэлэх үү, минимал шинэлэхүү нэг сард золгох уу, гурван сард золгох уу гэдгээ хүртэл шийдэж ядан байлаа. Анзаараад харвал энэ цаг үе үндэстний авир төрхийг бүхэлд нь өөрчилж байх шиг.
Бид үндэсний гэсэн өвөрмөц хоёр баяр ёслолтой. Энэ ёслолоо ч утгаар нь хийхээ болих тийшээ хандаж эхлэв. Хахир өвлийг өнтэй давсны баяр болгож аав ээж ах дүүсийнхээ амар мэндийг мэдэн золгодог баярыг үнсэх өдөр шиг, мөнгө тараах өдөр шиг өнгөрүүлдэг болчихжээ.
Хүнлэг, нөхөрсөг, тусч, зовлон жаргалаа хуваалцдаг, эцэг эх төрөл саднаа халамжилдаг, настнаа хүндлэн дээдэлдэг үндэстний онцлог нандин уламжлал маань даяарчлалын давалгаанд арчигдчихвуу гэлтэй. Яагаад ийм болов.
Хөөрхий монгол хүн бид хоёр хөршөөсөө хэт хамааралтай эмзэгхэн эдийн засагтай, татварын дарамт ихтэй, харгис хатуу зах зээлтэй, ард иргэдийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа нь монгол хүний нүдний галыг бөхүүлчхэв үү?
Зарим нэг нь эх орноосоо эелдэгээр дүрвэж, эвлэж амьдраад үлдсэн нэг нь сэтгэл гутралтай, ууртай, хөөрч баярлах нь, үнэнээр байх нь ховор болж. Хүн төрөлхтөний түүхийн жам ёсоор иргэншиж, хөгжиж, элдэв сайныг эрэлхийлэн олж амьдарч байхад алдаа оноо их ээ. Гэхдээ л яаж ийгээд дэврүүн монгол хүн байх мартахгүй байхсан. Түүхээ мэддэг, омогшдог, өвлүүлдэг, монгол гэдэг үндэстэнг цаашид илүү тод тамгалах хүсэлтэй л МОНГОЛ ХҮН байхсан.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Сар шинийн барилдааны 1, 2-ын даваа өнөөдөр Бөхийн өргөөнд болно
Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна
Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн урамшууллыг өгнө гэв
“Gem mall”-д эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ял хэвээр үлдээлээ
Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
ЗГ: Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна