Автомашин тэгш, сондгойгоор зорчих эсэхийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ

2025-02-17 17:59:00

Сар шинийн баяртай холбоотойгоор хоёрдугаар сарын 15-28-ныг хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих саналыг иргэдээс авсан. Тэгвэл санал асуулгад оролцсон иргэдийн 50.04 хувь нь дээрх хугацаанд тэгш, сондгойгоор зорчихыг дэмжсэн байна. 

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.

Автомашиныг дугаарын хязгаарлалтаар зорчих талаар иргэдээс авсан санал авсан бөгөөд асуулгын дүнг 2 сарын 19-ний Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүний дараа автомашины дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэр гарах юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.