Аж ахуйн нэгжүүд “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурлаа

2025-02-17 14:57:00

“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хурлын танхимд боллоо.

Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан. Энэ хуулийн хүрээнд доорх аж ахуйн нэгжүүд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр өнөөдөр гэрээ байгууллаа.

“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурсан аж ахуйн нэгжүүд:

Моносфарм ХХК

Саусгоби сэндс ХХК

Бороогоулд ХХК

Платинум ланд ХХК

Монполимет ХХК

Грийн химистри ХХК

Секуоиа Трейд ХХК

Эко майн системс ХХК


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.