Монгол улс дотоод автобус, ачааны машин угсрах үйлдвэртэй болно
2025-02-16 09:40:00

Зам, тээврийн яам Монгол Улсад машин үйлдвэрлэлийн салбар, металл үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай, аюулгүй, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулахаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулжээ.
Тус үйлдвэрийг байгуулагдсанаар 2500 орчим ажлын байр шинээр бий болох юм.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор, "Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр-2025" форумыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Форумд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй төлөөлөгчид болон 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон байна.
Үйлдвэрийн хүчин чадлыг жилд 500 ширхэг ачааны хагас вагон үйлдвэрлэх, бүрэн угсрах загвараар (CKD) жилд 500 ширхэг төрөл бүрийн автобус үйлдвэрлэх, 1-10 тонн даацтай жилд 10000 ширхэг ачааны автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.