Гашуунсухайтын гэрээнд монгол талаас ямар болзол тавьсан бэ?
2025-02-14 13:24:00

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд тод мөрөө үлдээх Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболт, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалын гэрээнд гарын үсэг зурна. Энэ гэрээг үзэглэхдээ төслөөс олох ашгийг 3.5 сая монголчууд бүгдээрээ хуваан хүртэх нөхцлөөр хил холболтын төмөр замын гэрээнд гарын үсэг зурахдаа Монголын тал ямар болзлууд тавьсныг хүргэж байна.
МОНГОЛЫН ТАЛААС ТАВЬСАН САНАЛУУД
-Засгийн газар нүүрсээ борлуулахдаа одоо борлуулалт хийж буй дөрвөн компанийн жишиг үнээр борлуулна
-Гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд 29 сая тонн, 2030 оноос эхлэн 30 сая тонноос буулгахгүй
-Зөвхөн нэг төрлийн нүүрснийг сорчлохгүй буюу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсээ зохист харьцаагаар нийлүүлэх
-Урт хугацааны гэрээ байгуулахдаа “Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг тооцох
-Гэрээний хугацааг хэлэлцээр хийж эхэлсэн хугацаатай уялдуулж, 16 хүртэл жилээр тооцох
-Нүүрс худалдах үнээ хөвөгч үнэ буюу улиралд нэг удаа шинэчлэн тогтоох
-Шинээр нээсэн Ончхараат, Бортолгойн хоёр ордоос худалдан авалтаа илэрхийлсэн Хятадын компаниудад борлуулах
-Хил дамнасан төмөр замын холболтыг хийхдээ тендер зарлах эсэхээ хоёр улсын Засгийн газар ярилцах
-Бүтээн байгуулалтын өртгийг хямдруулах. Тэрхүү мөнгөө бэлнээр төлөх. Нүүрс эсвэл ашигт малтмалын бүтээгдэхүүнээр төлөхгүй гэсэн нөхцлүүдийг тохирчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.