ЗГ: Монгол Улсад хийх томоохон бүтээн байгуулалтын асуудлуудад харилцан ашигтай хуулийн өөрчлөлтүүд хийнэ

2025-02-12 13:29:00

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад хийх томоохон бүтээн байгуулалтын асуудлуудад харилцан ашигтай хуулийн өөрчлөлтүүд хийнэ гэдгээ мэдэгдлээ.

 Эдгээр бүтээн байгуулалтад  нүүрс худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэх мэт ажлууд орж байгаа. Эдгээр ажлын хамгийн эхэнд  "Гашуунсухайт-Ганцмод"-ын гэрээнд гарын үзэг зурмагц бусад төслүүд шууд зэрэг хэрэгжинэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцоллоо.  Мөн Хятадын талтай гэрээ зурахдаа "Гашуунсухайт-Ганцмод"-ын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудын ажлыг хамт хийж, хамтатган барих, зэрэг холбох ажилд анхаарна. Үүний тулд тус тусын яамдууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал Зам, тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжыг Хятадын сонгосон компанитай хийх үү, өөр компани сонгон шалгаруулах уу гэдгийг Хятад улстай зөвшилцөнө.

 Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол нэг бүтээн байгууламж учраас нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ бид Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртгийг хямдруулах чиглэл барьж байна. Үүнийг Хятад улстай тохиролцож, цаашид гэрээндээ илүү нарийвчилж өгнө гэдгийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэллээ.

Түүнчлэн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Багахангай өртөөнөөс Хөшигтийн Хөндий рүү салаа зам тавих яригдлаа. Ингэснээр Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад төмөр замаар орж ирдэг ачаа бараа, түүнийг зуучилдаг тээвэр зууч, мөн терминалуудыг Улаанбаатар хотоос шат дараатай гаргаж Хөшигтийн Хөндийд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгож, үүнийг хэрэгжүүлэх эрхийг олгожээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.