Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгов
2025-02-12 10:37:00

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 ЖУРМЫГ хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлсэн байна.
Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм.
Тодруулбал, эрх олголт, дүгнэлт, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг зэрэг зөвшөөрөлжүүлсэн шинж агуулахуйц нийт 10 захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлээд байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.