Оюун-Эрдэнийн улстөрийн цаг дуусах болсон уу?

2025-02-10 14:01:00

Дараагийн сонгууль хүртэл чилээсэн урт хугацаа байна. Харин одоогийн нөхцөл байдал Засаг цаашдаа тогтвортой байх уу, үгүй юу гэдэг дээрээ туллаа. Энэ удаагийн Ерөнхий сайдыг огцруулах ажлыг зориг шулуудан эхлүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу. Харин түүний эхлүүлсэн ажил бүтэж Ерөнхий сайд  унагаж шинэчлэл хийсэн гэх түүхтэй үлдэх үү эсвэл ирээдүйн улс төрийн замнал нь дарамт шахалтаар дүүрэн байх уу гэх эргэлзээтэй цаг үе ирлээ. Ч.Лодойсамбуу нэг мөсөн чамбай хөдөлж үнэхээр Л.Оюун-Эрдэнийг огцруулж чадах уу эсвэл өвдөг шороодож улс төрийн тогооноос арчигдах эсэхээс үл хамаарч энэ хоёрын тулааны эцсийн ялагч ард түмэн л байх ёстой. 

Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 20 жилд анх удаа 4 жил тогтвортой засагласан Ерөнхий сайд бараг л мөн. Гэхдээ энэ 4 жилд дардан биш байв. Утаанаас салгах нэрийн дор шахмал түлш шахаж түүнд нь гэр бүлээрээ, үе удмаараа хордож үхэцгээв. Татварын дарамт шат дараатай нэмэгдэж арай ядан өл залгуулан амьдрав БИД. Данхар төрд суусан томчууд цалин тэтгэвэр нэмсэн мэт харагдуулж дагаад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулж иргэдийн худалдан авах чадвар ч буурсаар 4 жилийн нүүрийг үзлээ. Иргэд ч энэ нөхцөл байдлыг мэдэрч буй тул Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлыг дэмжих нь дэмжиж, маргааш жагсаал хүртэл зохион байгуулах гэж байна.

Харин улстөрийн том том фракцууд, туршлагатай улстөрчид түүний үйлдлийг гайхасхийж хэн түүний талд орж улстөрийн машинд залгиулах бол хэмээн тагнаж сууна. Бүр намын дарга Лу.Гантөмөр нь хүртэл засгийн шийдвэрийг эртнээс эсэргүүцээд яваа Ж.Баярмаа тэргүүтэй гишүүдэд хариуцлага тооцно гэж хэдэрлэж байгаа сурагтай.

Аль нь ч ялдаг бай эцсийн дүндээ ард түмний тулгамдсан асуудал л шийдэгдэх ёстой. Монголчууд бидний амьдрал дөрвөн жилийн давтамжтай тойрогт эргэлдэж, цаашаа ахидаггүй энэ тамын тойргоосоо л гарахыг хүснэ...


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.