Гэрлэх ёслолын ордны захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг томилжээ

2025-02-03 11:01:00

Гэрлэх ёслолын ордны захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг томилжээ.

Тэрбээр, "Их хотын төв цэгт байрлах Хуримын ордны үүд хаалга хүн бүхний өмнө нээлттэй байж, хайртай хосуудын хуримаа хийхээс гадна, хамтдаа уулздаг, суралцдаг, төлөвлөдөг болзооны хамгийн гоё орчин болгохын төлөө хамт олноороо хичээн ажиллана. Мэдээж, миний ажлын арга барилаар төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална" хэмээжээ.

Түүний хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд өмнө нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨҮГ-ын даргаар ажиллаж байсан юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.