Өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлэх техникийн боломжийг бүрдүүлжээ

2025-02-03 10:36:00

Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төвийг байгуулж, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто замд нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулжээ.

Ингэснээр өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлж, баталгаажуулах техникийн боломжийг бүрдүүлсэн байна. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ “Хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг хянах боломжтой. Тухайлбал, гал түймрийн мэдээллийг камераар хэмжих, үерийн усны түвшинг хэмжих, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, мэдээлэл холбогдох ажилтан, албан хаагч нарт дамжуулагдана. Хотын төвийн нэг гол уулзварт л хяналт хийхэд өдөрт 100 мянган зөрчил илрүүлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийг баримтлаагүй ийм их зөрчил гарч байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцох соёлыг бий болгох хэрэгтэй. Дээрх хяналтын камеруудаар эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломжтой. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ач холбогдолтой. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах суурийг тавьж буй” хэмээв.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.