Хоёрдугаар сарыг ахмадын эрүүл мэндийг дэмжих сар болголоо
2025-02-01 18:10:00
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эхлүүллээ. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 180 орчим ахмад настанг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.
Үргэлжлүүлэн бүх дүүргүүдэд хийгдэх бөгөөд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, СЭМҮТ, АШУИС-ийн нүүр ам судлалын нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж үзлэг, оношилгоог хийх юм. 17 төрлийн үзлэг оношилгоонд:
1. ДОТООД ШҮҮРЭЛ БУЛЧИРХАЙ
2. МЭДРЭЛ СУДЛАЛ
3. МЭДРЭЛИЙН МЭС ЗАСАЛ
4. СЭТГЭЦ СУДЛАЛ
5. УУШГИ, ХАРШИЛ
6. ХЭВЛИЙН ЭХО
7. ХОДООДНЫ ДУРАН
8. ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМ
9. ХЭРЭХ ҮЕ СУДЛАЛ
10. ХЭВЛИЙН ЭХО
11. ЗҮРХ СУДАС
12. ЗҮРХНИЙ ЭХО
13. ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГ
14. БӨӨР, БӨӨРНИЙ МЭС ЗАСЛЫН ҮЗЛЭГ
15. ЧИХ ХАМАР ХООЛОЙ
16. НҮД
17. ЗҮРХНИЙ ЭХО
18. ҮЕНИЙ МЭС ЗАСАЛ
19. БҮДҮҮН ШУЛУУН ГЭДЭС
20. АМНЫ ХӨНДИЙ багтаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.