А.Баяр: Монголчууд гадны байгууллагынхантай нэгдэж, нэгнийгээ хулхидаж залилж байна
2025-01-31 15:42:00
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс 2025 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллээ.
Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр цахим гэмт хэрэгтэй тэмцэж, энэ чиглэлд анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.
Тэрбээр, "Хүн бүр гар утсаараа бүх үйлчилгээг авч байгаа. Гэтэл нэг цочирдом мэдээ нь Монголчууд гадны байгууллагынхантай нэгдэж, нэгнийгээ хулхидаж залилах гэм хэргийг цахимаар үйлдэж байна. Хамгийн ноцтой нь 10 хүн тутмын 6-7 нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд байна. Бид цаашид цахим гэмт хэрэгтэй тэмцэхгүйгээр нийслэл Улаанбаатар хот гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдгийг ярих боломжгүй. Тиймээс цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарч ажиллана. Тэр дундаа ээжүүдийг хамгаалах чиглэл рүү ажиллах ёстой" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.