Төрийн албаны цахим системийг шинэчилснээр хууль бус томилгоог хянах боломжтой боллоо

2025-01-31 13:27:00

Төрийн албаны зөвлөлөөс цахим системийн талаар мэдээлэл хийлээ. 

Төрийн албаны цахим системийг шинэчилснээр төрийн албанд гарч байгаа хууль бус томилгооны мэдэгдэл цахим системд ирж, орон даяар иж бүрэн хянах боломж бүрджээ.

Мөн төрийн албан хаагч мэргэжил, шаардлага, ур чадвартаа тохирох сул орон тооны мэдээллийг системээр дамжуулан үзэх, сонголт хийх, шалгалтад орох боломжийг нэмэгдүүлсэн байна. 

Үүнээс  гадна төрийн албаны тоо бүртгэл, статистикийг хүсэлт гаргаж, цаасаар авах шаардлагагүй болсон байна. Олон нийт, судлаач, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан dashboard (тайлангийн хуудас)-ыг хөгжүүлжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.