Засаг дарга нарын гарт ХҮҮХДИЙН ЭРХ
2025-02-03 17:54:00
“Монголоороо байя” хэмээн “Монгол хүүхэд”-ийн эрхийг уландаа гишгэсэн жагсаал зургаахан өдрийн өмнө болж, хаврын Дүнжингарав морин уралдааныг сэргээх албан бичгийг Засгийн газарт өргөн барьсан. Харин Засгийн газрын зүгээс аливаа урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах эрх мэдлийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн юм. Тодруулбал, гуравдугаар сарын нэгний өдрөөс хойш морин уралдаан зохион байгуулах эсэхийг Засаг дарга нар шийдэх эрх мэдэлтэй болж байна. Хэрвээ хүүхэд унаж бэртвэл хариуцлагыг мөн л зохион байгуулагчид хариуцна. Тус мэдэгдлийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хийсэн бөгөөд гуравдугаар сарыг хамгийн эрсдэл багатай сар хэмээн дурдсан юм.
Хэдхэн хоногийн дотор хуй салхи шиг шуураад өнгөрсөн эл үйл явдал олон нийтийн дургүйцлийг хүргэж буй. Засгийн газрыг “УХРАЛТ” хийлээ, хүүхдийн эсрэг шийдвэр гаргалаа гэж шүүмжлэх хүн ч бишгүй олон байна.
Хэдийгээр Юнескод бүртгэлтэй бидний өв соёл ч гэлээ хүүхдийн амь авч оддог бол яаж баярлаж, наадах билээ.
Нэгэнт Засгийн газар ийм шийдвэр гаргасан тул одоо Засаг дарга нар хүүхдийн эрхийн хэр мэдрэмжтэйг сонжих цаг ирлээ. Одоогоор Ховд, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн Засаг дарга нар тавдугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон захирамж гаргаад байна. Бусад Засаг дарга хүүхдийн эрх, амь насанд ямар хэмжүүрээр хандахыг цаг хугацаа харуулах нь нэгэнт тодорхой болж. Өнгөрсөн хугацаанд 52 хүүхэд мориноос унаж, Монгол Улс 52 ирээдүйгээ зуурдаар алджээ. Одоо харин энэ тоо нэмэгдэх эсэх нь Засаг дарга нарын гарт байна. Алган дээрх сүү шиг нандин үрсээ даллаад цацчихгүй байлгүй дээ...
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа