Долоон жилийн хугацаанд барьцалдуулагчийн зардалд 321 тэрбум, шуудай авахад 83 тэрбумыг зарцуулжээ

2025-01-29 17:50:00

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Энэ үеэр  “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт”-ын талаар танилцуулж, компанийн долоон жилийн хугацаанд хийгдсэн бодлого шийдвэр, зарцуулалт болохыг онцлов.

"Тавантолгой түлш" ХХК нь долоон жилд нийт 1.4 их наядын санхүүжилт авч ажилласан байна. 

Тэрбээр, "Манай компани нийт 1.7 их наяд төгрөг зарцуулсны 1.3 их наяд нь шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 371 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтад зарцуулагдсан байна. Долоон жилийн хугацаанд хөдөлмөрийн зардалд 400 тэрбум, барьцалдуулагчийн зардалд 321 тэрбум, тээврийн зардалд 223.3 тэрбум, шуудайнд 83 тэрбумыг зарцуулсан байна" гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.