Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хавдар судалын үндэсний төвд ажиллана
2025-01-28 11:15:00

Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэллээ. Үүний хүрээнд өнөөдрөөс /2025.01.27/ эхлэн 3 хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй хүндрэл, ачаалал, асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.
- Орон нутгийн иргэд 21 хоногт 2 удаа ирж үзүүлдэг MRI CT аппаратын ачаалал их байгааг
- Хими эмчилгээний эмийн тасарсан асуудлыг
- Ажилчдын илүү цагийн цалин урамшууллыг
- Эрүүл мэндийн даатгалтай холбоотой ойлголтын зөрүү зэрэг асуудлуудыг шийдвэрлэв.
Эрүүл мэндийн сайд ажил хүлээж авснаасаа хойш бусад эмнэлгүүдээс хамгийн олон удаа буюу 4 дэх удаагаа ХСҮТ-д ажиллаж байна. Энэ удаад Лхагва гараг /2025.01.29/ хүртэл ажиллана.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.