"Насны хишиг" авах ахмадын тоо 26 мянгаар нэмэгджээ

2025-01-27 17:13:00

Жил бүр  Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө ахмадуудад "Насны хишиг”-ийг олгодог уламжлалтай. Энэ жил 190 гаруй мянган ахмад настан насны хишиг авах юм байна. 

Энэ онд 65 нас хүрч буй ахмадууд "Насны хишиг" авах хүсэлтээ "Ehalamj.mn", "E-Mongolia" цахим хуудсаар дамжуулан гаргах боломжтой. Хэрэв цахимаар өгөх боломжгүй бол сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандан хүсэлтээ гаргах юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж тэтгэмж авах ахмадуудын тоо энэ жил 26 мянгаар нэмэгдэж байгаа аж. 

65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.