Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа Ардчилсан намд элсжээ

2025-01-27 16:38:00

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа Монгол Улсын иргэний эрхээ эдлэж өөрийн хүсэлтээр Үндсэн хуулийн 16.10, Улс төрийн намын тухай хуулийн 5.1-т заасны дагуу Ардчилсан намд гишүүнээр элсжээ. 

АН-ын гишүүний батлахыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал гардуулан өгсөн байна. 

Тэрбээр, "Улс төрийн намын тухай хуулийн 5.2-т "Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон намын гишүүний хувьд иргэнийг аливаа хэлбэрээр мөрдөн мөшгөх, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно" мөн 7.1.2 "намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах" үүргийг улс төрийн нам хүлээсэн байдаг. Миний аав, Ганхүүгийн Батбаяр, Монголын ардчиллын төлөө амьдарч, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай тэмцсэн хүн. Тэрээр сүүлчийн амьсгалаа хүртэл энэ үйл хэрэгт үнэнч байж, түүний зүрх сэтгэлээс гарсан үйлс өнөөдөр миний хөтөч болж байна. Хэрэв таны эрх зөрчигдсөн бол таны үг хэлэх эрх чөлөө, ажлын байрны тэгш байдал, эсвэл өөр ямар ч шударга бус асуудал байлаа ч, би таны дуу хоолойг сонсож, туслахаар энэхүү намд элсэн орж байгаа хэмээн үзэж байна. Ардчилсан ахан дүүсийн бүрэн дэмжлэгтэйгээр бид бодит өөрчлөлтийг авчрах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна" хэмээжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.