Жилд 160 гаруй хүн умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна
2025-01-27 10:04:00

Улсын хэмжээнд нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдрын мэдээллийн сар болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид хүүхдүүдээ Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ.
Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү, ургацаг, шодойн хавдар, амны хавдраас хамгаалдаг байна.
Манай улсад 4712 хүн умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж, 400 гаруй хүн шинээр бүртгэгддэг. Өдөр бүр 1 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 2 хоног тутамд 1 эмэгтэй тус өвчний шалтгаанаар нас барж байна. Тиймээс вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд үүсч болох эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Хавдар судлалын үндэсний төвөөс орон даяар үргэлжилж буй Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад иргэд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.