Л.Оюун-Эрдэнэ: Бид чадахгүй бол гадны мэргэжилтнийг авч ирж, ажиллуулах ёстой, цалинг нь өгөх ёстой

2025-01-24 12:17:00

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нийслэлийг хөгжүүлэхийн тулд бүс нутгийн хөгжлийг давхар ярьж, таван хотыг нэмж улсын зэрэглэлтэй хот болгох ёстой. Ингэж чадвал орон нутгий иргэд хот руу шилжих нь багасна. Энэ тал дээр хууль эрх зүйн асуудлыг оруулж ирэхийг хүсэв.

Уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд хот асуудалд орсон гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, эрчим хүчний үнийг нэмэхээс айгаад нэг ч цахилгаан станц барьж чадаагүй. Хоёрдугаарт, хот мөнгө байгаагүй. Парламентад орон нутаг олонхи байдаг байсан. Улсын төсвийн хөрөнгийг уул уулны цаана нэг байшин болгосон. Энэ удаа парламентын олонхи нь нийслэлээс сонгогдсон гишүүд болсон. Тийм учраас нийслэлийн асуудал бол бид бүгдийн хамтын асуудал. Зөвхөн орон нутаг хөгжсөнөөр Улаанбаатар хүнгүй болно гэдэг буруу концепци гэж би боддог. Бид чадахгүй бол гадны мэргэжилтнийг авч ирэх ёстой. Ажиллуулах ёстой, цалинг нь өгөх ёстой. Тэгэхгүй бол хүнээр юм хийлгэхгүй, хийх хүнийг ажиллуулахгүй. Тангадын хараал гэдэг шиг өөрөө юм хийхгүй,  хүн ажиллуулахгүй ийм байдал дээрээ бид дүн шинжилгээ хийх ёстой. Ордон тойроод жагсахаар 20 хүн төсөл болгон дээр зогсож байдаг. Дундаас нь мөнгө авч байдаг. Мессеж бичээд айлгаж байдаг. Ийм нөхдүүдээс айгаад байвал  улс яаж урагшлах юм. Тийм учраас төслийг хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлага тооцоод яах хэрэгтэй” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.