Нэгдүгээр сарын 29-ний утааны хэлэлцүүлэгт оролцох иргэдийг бүртгэж байна

2025-01-24 10:14:00

УИХ-аас агаарын бохирдлоор хяналтын сонсгол зохион байгуулахаар болсонтой холбогдуулж, долоо хоног бүрийн Лхагва гаригт тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 29-нд “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" сэдвээр зохион байгуулахаар болсон байна. 

Тус хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл оролцох боломжтой. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтийг 2025 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байгаа юм. 

Цахим шуудангийн хаяг: rentsentogtokh@parliament.mn 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.