С.Амарсайхан: Хөх нүүрс төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой
2025-01-21 10:23:00
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн юм.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр буюу 1 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон шинээр хэрэгжүүлэх шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар холбогдох албаныхантай санал солилцож байна.
“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр:
Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна;
Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой;
Нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ;
Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.