Чингэлтэй дүүргийн төвийн хороодын иргэд 18:00-21:00 цагийн хооронд хог хаягдлаа хаяна
2025-01-20 16:52:00

Гудамж талбайг ил задгай хог хаягдалгүй, цэвэр тохилог байлгах үүднээс Чингэлтэй дүүргийн төвийн хороод буюу 1-6 дугаар хороодын ахуйн хог хаягдал үүсдэг байршлуудын хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх ажлыг “Шөнийн цаг"-ийн системд шилжүүллээ.
Уг асуудлаар тус дүүргийн менежер Н.Сугар мэдээлэл хийхдээ "Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаях боломжгүй. Ингэхдээ иргэд 18-21 цагийн хооронд иргэд хогоо хаяна. Үүнээс өөр цагт хог хаявал торгуулийн арга хэмжээ авна. Иргэд 24 цагийн хугацаанд хүссэн үедээ хогоо гаргаж хаяж байгаа. Өглөө 8:00 цагт хог ачлаа гэхэд иргэн 8:30 юм уу, 9:00 цагт хогоо гаргаад хаячихна. Дараагийн ачилт хүртэл тухайн хог хогийн цэг дээрээ байж байдаг. Тэгэхээр 18:00-21:00 цагийн хооронд хогоо гаргаж хаях боломжтой. Бусад цагуудад хог гаргаж хаяхгүй гэхээр дараа өдрийн 18:00 цаг хүртэл гудамж талбайд хоггүй цэвэр орчинд байх боломж бүрдэж байгаа юм" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.